БЗДХ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
 
МУЗН-ийн НҮБХАС-ын дэмжлэгтэйгээр Дорноговь, Өмнөговь, Дорнод , Ховд аймгуудад хэрэгжүүлдэг “Залуучууд, хөдөлгөөнт болон зорилтот бүлгийн хүн амд нь ” төслийн хүрээнд төслийн баг БНХАУ-ын Эрээн хотод 2015 оны 1-р сарын 29-нөөс 2-р сарын 1-ний хооронд ажиллалаа.
 
Энэхүү төсөл нь Монгол болон БНХАУ хоёр улсын хамтарсан төсөл бөгөөд БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж амьдарч буй болон дайран өнгөрч буй хүмүүст мэдлэг мэдээлэл олгох, мөн төслийн зорилтот бүлэг болох эмэгтэй биеэ үнэлэгчдэд хүрч ажиллах ажлыг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.
 
Монгол улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн БЗДХ/ДОХ-ын Тандалт судалгааны албаны эмч нарын багийн хамт тэдгээр биеэ үнэлэгч нарыг Сайн дурын зөвлөгөө  шинжилгээнд хамруулан мэдлэг мэдээлэл хүргэх , зан үйлийн өөрчлөх ажлыг 2014 оны 6-р сараас үе шаттайгаар явуулан нийт 150 орчим биеэ үнэлэгч эмэгтэйг хамруулаад байна. Энэ үйл ажиллагааны үеэр биеэ үнэлэгчдийн дунд зонхилон тохиолддог тэмбүү , заг хүйтэн , трихомониаз болон бусад үрэвсэлт өвчнүүдийг түргэвчилсэн оношлуураар болон наацын шинжилгээ ашиглан илрүүлж зохих эмчилгээг эхлүүлэн цаашдын зөвлөгөөг өгдөг юм.Монгол улсаас очсон мэргэжлийн эмч нарт үзүүлэн зөвлөгөө авснаар биеэ үнэлэгчдийн эрсдэлт зан үйл буурах , өөрчлөгдөх хандлага ихсэж байгаа нь төслийн үр дүн сайн байгааг илтгэж байна.
 
 
 
Мөн энэ үеэр хоёр улсын төсөл хэрэгжүүлэгч багууд уулзан 2015 онд хамтран ажиллах , харилцан уялдаж дэмжлэг үзүүлж ажиллах төлөвлөгөөгөө ярилцлаа.
 
МУЗН-аас төслийн менежер Д.Энхцэцэг , төслийн зохицуулагч Б.Гантулга болон Дорноговь аймгийн УЗХ-ны төслийн ажилтан Ш.Довууч нар , МГБССН-ийг төлөөлөн төслийн менежер Галбадрах нар уулзалтанд оролцлоо.
 
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..