Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
2. ОУУЗУХСНХ-оос зарласан донорын төсөлд “Залуучуудын оролцоон дээр тулгуурлан цусны донорын эгнээг өргөжүүлэх нь” төслөөрөө шалгарч, төслийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 96 оюутан, залуусыг донорын үе тэнгийн сургагчаар бэлтгэлээ. Мөн цусны донорын эгнээнд оюутан залуусыг нэгтгэх, донорын эгнээг өргөжүүлэх зорилготой “Клуб-25” клуб дахин үйл ажиллагаа явуулж эхэллээ.
3. Жил бүрийн 5 сарын 8 өдрийг Дэлхий нийтээрээ “Улаан Загалмай, Улаан Хавирган Сар” өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд мөн энэхүү өдрийг Засгийн Газраас Монголын Хүмүүнлэгийн өдөр болгон зарлаж 4 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр МУЗН-ийн ХЗХ-ий “Клуб-25”-ын залуучуудын санаачлагаар цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын эгнээг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН-ын Донорын хөтөлбөр хамтран “ЗҮҮНЭЭС БИ АЙДАГ Ч ЗҮРХ СЭТГЭЛГҮЙ БАЙХААС БҮР ИХ АЙЖ БАЙНА” уриатай “ДУСАЛ-400” парад алхалтыг амжилттай зохион байгууллаа. Парад алхалт маань МУЗН-ийн төв байрнаас Их дэлгүүрийн өмнөх “Beatles”-ийн талбай хүртэлх маршрутаар алхаж, нийт 580 гаруй залуучууд нэгдсэн төдийгүй Хилийн цэргийн 151 дүгээр ангийн Үлээвэр найрал хөгжимчид, “Аймар” продакшн, “Forever young crew” болон залуу хамтлаг дуучид бидэнтэй нэгдэн дуу хоолойгоо өргөлөө. Мөн “АПУ” ХК, “Улаанбаатар кондитер” ХХК-иуд биднийг дэмжин ажиллаж Цусны донорын үйлст гар бие нэгдэн оролцож байгаагаа илэрхийлсэн юм.
Зураг 3.1
4. Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг угтан МУЗН-ийн ХЗХ-ийн залуучууд Баянзүрх дүүргийн 20 гаруй өрх айлын 50 гаруй хүүхдийг баярлуулж, тэдэнд сэтгэлийн бэлгээ барьлаа.
5. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг зуслан цугларалт маань 2014 оны 6-р сарын 9-16ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зуслан цугларалт маань "Хүмүүнлэг үйлсэд миний оролцоо" сэдвийн дор зохион байгуулагдсан төдийгүй олон улсын загвар ассамблейг Монголд анх удаа хийснээрээ онцлог боллоо. Нийт 16 аймаг, 8 дүүргийн 260 өсвөрийн улаан загалмайчид, арга зүйч, идэвхтэн багш нар, залуусын төлөөлөл хуран чуулж мэдлэг туршлагаа хуваалцаж, МУЗН-ийн ХЗХ-ийн цаашдын бодлогын чиг хандлагыг тодорхойлж басхүү цоо шинэ нөхөрлөлийг бий болгож чадлаа...
6. Жил бүрийн 6 сарын 14нийг Дэлхийн Донорын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ "Цусаа бэлэглэж амьдрал хайрлая" уриан дор зохион байгуулагдсан Донорын өдөрлөгт МУЗН-ийн ХЗХ-ий дэргэдэх Клуб-25ын залуучууд оролцож мэндчилгээ дэвшүүлж, мөн олон залуус донорын эгнээнд нэгдлээ...
7. Жил бүр Японы Улаан Загалмай нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг гишүүн солилцооны хөтөлбөр 2014 оны 7 дугаар сарын 2-8ны өдрүүдэд Японы Айчи болон Гифү мужуудад болж манай улсаас эх орноо төлөөлөн Өсвөрийн Улаан Загалмайн төвийн клубын гишүүн Э.Батцэлмэг, М.Ананд, Т.Номин, Увс аймгийн Өсвөрийн Улаан Загалмайч Г.Ариунболор, Сэлэнгэ аймгийн Өсвөрийн Улаан Загалмайч А.Ариунцэцэг нар оролцоод ирлээ.
8. Жил бүр уламжлал болгон Солонгосын Улаан Загалмайн Нийнэмлэгээс зохион байгуулж байгаа ОУУЗХ-ы Ерөнхий ассамблейн загвар чуулган 3 дахь удаагаа “Энх тайван, хүчирхийлэлгүй соёлыг дэмжих нь” сэдэвтэйгээр 2014 оны 8 дугаар сарын 7-12ны өдрүүдэд Солонгос улсад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд 50 гаруй орны нийт 170 гаруй Улаан Загалмайчид хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол орныг төлөөлөн Залуучуудын Улаан Загалмайн төвийн клубын гишүүн О.Одмаа, Ч.Ундрам, А.Нямлхагва нар оролцоод ирлээ.
9. ОУУЗУХСНХ-оос хэрэгжүүлж буй “Залуучуудын оролцооон дээр тулгуурлан зан үйлийг өөрчлөх нь” сэдэвт сургалтыг ХЗХ-ий төвийн клубын гишүүн А.Нямлхагва, Ч.Ундрам, О.Одмаа нар Дорнод, Баянхонгор аймгийн хүүхэд залуучуудын дунд 2014 оны 9,10 дугаар сард зохион байгууллаа. Сургалтанд 15-30 насны нийт 39 залуу хамрагдсан бөгөөд тоглоом, дасгал ажлын аргууд дээр тулгуурлан залуучуудыг оролцоог идэвхжүүлэх, ярилцлага, санаа бодлоо хуваалцах зэрэг оролцоон дээр нь тулгуурлан тэдний хандлагад эерэгээр нөлөөлөх зорилготой сургалтаа цаашид 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд залуучууддаа хүргэн ажиллахаар бид төлөвлөн ажиллаж байна.
Зураг 9
10. Цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, авлагүй цусны донорын эгнээг өргөжүүлэн, түгээн дэлгэрүүлэхэд оюутан залуусын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор МУЗН-ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, “Донор 25” клуб хамтран 2014 оны 9 сарын 29 - 10 сарын 3-ны хооронд “VIP” аяныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү аянд Мобиком корпараци, Улаанбаатар Эрдэм их сургууль, Батлан хамгаалах их сургуулийн оюутан залуус болон ажилтан албан хаагчид идэвхтэй оролцлоо.
11. 2014 оны 10 дугаар сарын 19-21ний өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Хүмүүнлэгийн үйлсэд залуучуудын оролцоо” уриатайгаар зохион байгуулагдсан Ази Номхон далайн орнуудын улаан загалмайн залуучуудын уулзалтанд эх орноо төлөөлж ХЗХ-ий Зохицуулах зөвлөлийн гишүүн Ч.Ундрам, Б.Тэмүүлэн нар амжилттай оролцоод ирлээ. Тус уулзалтанд Ази Номхон далайн 27 орны үндэсний нийгэмлэгээс нийт 74 залуучууд, төлөөлөгчид хуран цугларч Ази Номхон далайн орнуудын залуучуудын сүлжээ байгууллагын цаашдын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, үүнийгээ ОУУЗУХСНХ-оос хэрэгжүүлж буй “Y.E.S буюу Залуучуудын хөгжлийн стратеги - 2020” хөтөлбөртэй хэрхэн уялдуулж ажиллахаа хэлэлцэн, санал бодлоо солилцсон юм.
12. "Олон улсын залуучууд солилцооны хөтөлбөрт Монголын төлөөлөл"
Жил бүр Японы Токио хотноо уламжлал болон зохиогддог Олон улсын залуучууд солилцооны хөтөлбөрт 4 дэх жилдээ Хүүхэд залуучуудын хөдөлгөөний төлөөлөгчид оролцлоо. 2014 оны 10 дугаар сарын 23-аас 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд арлын Японы Токио, Шимане, Шизуока мужуудад зохиогдсон тус хөтөлбөрт Монгол улсыг төлөөлөлн ХЗХ-ий төвийн клубын гишүүн Б.Буянжаргал, О.Хулан нар амжилттай оролцоод ирлээ.
13. Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, залуучууд, зорилтот бүлгийхэнд мэдээллэл түгээх зорилготой “Галт тэрэг” аян 2014 оны 11 дүгээр сарын эхний 2 долоо хоногт амжилттай зохион байгуулагдлаа. Тус аяныг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрүүл мэндийн хөтөлбөр, БЗХӨ, ХДХВ\\ДОХ-оос урьдчилан сэргийлэх төсөл, Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн, Монгол улсын Авилгатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Төмөр замын цагдаа, Гэр бүлийн сайн сайхны төлөө нийгэмлэг, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв хамтран зохион байгуулснаараа онцлог болсон бөгөөд “Галт тэрэг” аян Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын үүд-Хятад улсын Эрээн хот, Улаанбаатар-Дархан-Салхит-Орхон-Сэлэнгэ хүртэлх чиглэлийн өртөө, зангилаад дахь олон нийт, төмөр замчид, төрийн албан хаагч, залуучуудыг хамарсан мэдээлэл, сурталчилгааг амжилттай түгээж ажиллалаа.
14, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн түүхт 75 жилийн ойд зориулан Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд СОРГОГ САМБАРЫГ бүтээж хүлээлгэн өглөө. Мөн 75 жилийн ойн арга хэмжээ, баярын хурлуудад төлөөлөгчид оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
15, “Бид хамтдаа сэргийлж чадна” ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах Дэлхийн өдрийг угтан 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ХЗХ-ий төвийн клубыхэн, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн улаан загалмайн хорооны залуучуудтай хамтран “Түгжрэлийн аян”-ыг амжилттай зохион байгууллаа. Нийслэл хотынхоо хамгийн их түгжрэл бүхий Энхтайвны гүүр, Нарны зам, Сүхбаатарын талбай Багшийн дээдийн уулзвар зэрэг газруудыг сонгон авч ажил тарах цаг буюу зам хамгийн ачаалалтай байдаг үеэр зам дээр түгжирч байгаа 700 гаруй жолооч нарт сурталчилгааны материал, бэлгэвч, витамин C зэргийг тарааж, шаардлагатай мэдээллүүдийг өгсөн юм. Монгол улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар тээгчдийн дийлэнх хувийг 19-40 насныхан эзэлдэг бөгөөд тус аяны хүрээнд бидний хүрч чадсан жолооч нарын дийлэнх хувь нь 20-40 орчим насны залуус байсныг онцлох нь зүйтэй байх.
16. Цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, авлагүй цусны донорын эгнээг өргөжүүлэн, түгээн дэлгэрүүлэхэд оюутан залуусын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор МУЗН-ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн,“Донор 25” клуб хамтран "Чи бодож байгаагаасаа ч илүү бусдад нөлөөлөл хүчтэй" ведио бичлэгийн уралдаанд амжилттай оролцож шалгарсан багуудад шагналыг нь гадууллаа.
17. 11 сарын 01 өдөр "Үндэсний өгөх өдөр"- ийн хүрээнд МУЗН-ийн төсөл хөтөлбөрүүд өөрсдийн үйл ажиллагаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.
18. Жил бүрийн 12 дугаар сарын 5-ыг Олон Улсын Сайн Дурынхны өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан жил бүр Монголын Сайн Дурынхны Үндэсний Сүлжээ Байгууллагаас сайн дураараа нийгэмдээ хөрөнгө оруулж буй олон мянган хүмүүсийн хийж бүтээж буй урам зоригийг нь үнэлэн оны шилдэгүүдийг шалгаруулдаг бөгөөд "2014 ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ САЙН ДУРЫН АЖИЛТАН"-аар МУЗН-ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөний төвийн клубын ахлагч А.Нямлхагва маань тодорлоо. Тэрээр 2010 оноос хойш 5 дахь жилдээ Хүмүүнлэгийн үйлсэд зүрх сэтгэлээ харамгүй зориулж, олон мянган залуусын түүчээ болон ажиллаж байгаа залуу юм.
19. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Санта аян" маань 2014 онд МУЗН ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, Нийгмийн халамжийн хөтөлбөртэй хамтран 7 аймаг, 2 дүүрэгт нийт 315 бэлэг түгээж шинэ жилийн мэнд хүргэлээ.
20. Жил бүрийн 12 сарын 23 өдөр МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний төрсөн өдөр юм. Энэхүү баярыг шинэ оны босгон дээр арга зүйч, багш, өсвөрийн болон залуучуудын улаан загалмайн гишүүдтэйгээ хамтдаа олуулаа тэмдэглэлээ.
Хүмүүнлэг үйлс гэгээн байдаг болохоор мөнхөд оршдог юм...
ХЗХ-ийн Зохицуулах зөвлөлийн гишүүн Ч.Ундрам