Гамшгийн үед ашиглах майхны туршилт хийж байна

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэг, Английн Улаан загалмай нийгэмлэгийн түр орогнох байрны судалгааны баг МУЗН-тэй хамтран өвлийн улиралд тэсвэртэй, дулаанаа хадгалах чадвартай майхны туршилт хийж байна.  Туршилт гурван долоо хоног үргэлжлэх юм.

Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангиийн хашаанд уг туршилтийн 10 майхныг барьж байна.

Английн Улаан загалмай нийгэмлэг болон ОУУЗУХСНХ-ны судалгааны багийн 10 гаруй гишүүд болон МУЗН-ийн ажилтнууд хоёр багт хуваагдан майхнаа барьж байгаа юм.

Монгол орны хамгийн хүйтний улирлыг сонгон энэхүү туршилтийг хийж байгаа бөгөөд туршилтаар хамгийн тохиромжтой майхныг сонгож, гамшгийн үед ашиглах нөөцийг бүрдүүлнэ. 

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа