Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Эрүүл мэндийн хөтөлбөрөөс өнгөрсөн жил сургагч багшийн сонгон шалгаруулалт зарлаж, 70 гаруй хүмүүсээс зургаан хүнийг сонгож авсан. Шалгаруулалтад тэнцсэн эдгээр хүмүүсийг сургах сургалтыг саяхан зохион байгууллаа.
Мөн сургалтад ОНТЭМАТ-ийн төсөл хэрэгжиж буй нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны арга зүйчид болон Залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөний төлөөлөл оролцсон байна.
Суралцагчид анхны тусламжийн ахисан түвшний мэдлэг, чадвар, заах арга зүйд суралцсанаас гадна цаашид анхны тусламжийн сургалтыг албан байгууллага, хувь хүнд заах эрхтэй болж байгаа юм.
Энэ удаагийн сургагч багшийн сургалтад эрүүл мэндийн суурь боловсролтой, ажлын туршлагатай хүмүүс оролцсон нь онцлог байв.
Сургагч багшийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийнхөн болон Олон Улсын хөгжлийг дэмжих Австралийн сайн дурын ажилтан Жереми Смит хөтөлбөрийн зөвлөх Б.Гантулга, ажилтан Б.Даваажаргал нар удирдан явууллаа.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа