Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
МУЗН 2015 оныг Сайн дурын идэвхтний хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна. Өнгөрсөн онд Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны бүртгэлд МУЗН-ийн 1500 Сайн дурын идэвтхэн бүртгэгдсэн. Сайн дурын идэвхтнийг дэмжих жилийн хүрээнд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж, СДИ-ний хөгжлийн стратегитэй уялдсан бодлого, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулахаар төлөвлөж байна. Мөн СДИ-ний цахим мэдээллийн сантай болох юм. Тэднийг урамшуулах, үнэлэх аргачлалыг буй болгож, эрүүл мэндийн үзлэгт хамруулах даатгалд хамруулахаар төлөвлөж байгаа юм.