МУЗН-ийн 2014 оны онцлох 10 үйл явдал

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

1. МУЗН-ийн Үндэсний чуулганаар 2020 он хүртэлх стратеги зорилтуудаа тодорхойлж, Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны жишигт нийцүүлэн Дүрмээ батлав.

2. Улаан загалмайг дэмжих парламентын нөхөд бүлэг байгуулав.

3. “Түншлэл” олон улсын уулзалтыг зохион байгуулж, гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжүүллээ. Энэхүү уулзалтад Олон улын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмай хороо, Англи, Финлянд, Норвеги, Нидерланд, Япон, Австрали, Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн 18 төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Уулзалтын үр дүнд хамтын ажиллагааны хүрээ тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэв.

4. Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны үндэсний нийгэмлэгүүдээс МУЗН байгууллагын хүчин чадлын үнэлгээгээ хийсэн 76 дахь нийгэмлэг боллоо.

5. “Хүмүүнлэгийн үйлсийн манлайлал”, “Миний Улаан загалмайн түүх” хоёр шатны аянг Дунд шатны хороодын дунд зохион байгуулав. Аяны дүнгээр Дорнод, Говь-Алтай аймгийн Улаан загалмай хороод тэргүүллээ.

6. 2014 онд МУЗН-ээс зохион байгуулсан үйл ажиллагаанд  22 862 хүн оролцсон байна. Өсвөр болон залуучуудын Улаан загалмайчдын эгнээг 10500-аар өргөжүүлжээ. Цусны донорын эгнээг 3553-аар нэмэгдүүлж, 1079,7 литр цус цусны банкинд төвлөрүүлсэн байна. МУЗН-ийн халамжийн үйлчилгээг 145 846 хүн хүртсэн байна.

7. МУЗН-ийн гишүүнчлэлийг өргөжүүлж, 2014 онд гишүүдийн тоо 17076-аар нэмэгдэж, хүмүүнлэгийн гишүүн байгууллага 249, ивээн тэтгэгч онцгой гишүүдийн тоо 1821 болов.

8. Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Нөөцийн менежментийн систем”-ийг нэвтрүүлж, 1200 Сайн дурын идэвхтэн энэхүү системд бүртгэгдлээ.

9. МУЗН-ийн Үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, 75 жилийн ойг тэмдэглэлээ.

 

10. МУЗН “Шинэчлэлийн төлөөх 60/40” хөтөлбөрөө дэвшүүллээ. Үндэсний нийгэмлэгийн оршин тогтнох, зохион байгуулах, нөөцийг дайчлах, гүйцэтгэх, өсөн дэвжих чадавхийг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж байна. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа