Сайн дурын олон улсын форумд оролцлоо

Нийтэлсэн өдөр: 2015.02.01, ням

Тайланд Улсын Бангкок хотод олон улсын Сайн дурын идэвхтний форум энэ оны 12 дугаар сарын эхээр боллоо. МУЗН-ийн  10 хүний бүрэлдэхүүнтэй баг тус форумд оролцоод ирлээ. Сайн дурынхны олон улсын сүлжээг хөгжүүлэх, бусад үндэсний нийгэмлэгийн сайн дурын гишүүдтэй холбоо тогтоох, Дунд шатны хороодын хүчин чадлыг бэхжүүлэх, туршлага солилцох зорилготой явсан юм.

Тус форумд 56 орны 200 гаруй төлөөлөгч сайн дурын идэвхтэн ирсэн бөгөөд өдрийн туршид мэдээлэл туршлага солилцон, салбар хуралдаанд оролцлоо.

Энэ өдрүүдэд дараахь асуудлаар хэлэлцүүлэг хийж, өөрсдийн туршлагаа бусадтай хуваалцлаа. 

  • СДИ аюулгүй байдлыг хангах
  • СДИ-ний манлайлал, удирдлагаар хангах 
  • СДИ сургалтын бодлоготой болох 
  • СДИ өөрсдөө мэргэшсэн байх, бэлтгэгдсэн байх  
  • Туршлагатай СДИ  залуу СДИ-ийг халамжлах, зааж сургах
  • Бусад Үндэсний нийгэмлэгүүдтэй өрсөлдөх, лидер байхын төлөө ажиллах
  • СДИ алдаршуулах
  • СДИ талаар тодорхойлолтыг нэг болгох
  • СДИ өөрийгөө бусдад таниулах
  • СДИ-ний  газар хэлтэс, бүтэцтэй байх
  • Ажилд авах шалгуур, бодлого, үзүүлэлттэй байх
  • СДИ хамтын ажиллагаа- төр, ТББ, бусад УЗ, холбоо
  • Цахим байдлаар хамтран ажиллах
  • СДИ хадгалах, тогтвортой ажиллуулах бодлого стратегитэй болох
  • СДИ дуртай үйл ажиллагаа явуулах
  • Төсөл дууссны дараа СДИ-ийг нөөцөд байлгах, хадгалах
  • СДИ-ийг  шийдвэр гаргах түвшинд оролцуулах

Уулзалтын үеэр Дорнод аймгийн УЗХ-ны “Багачуудын УЗ”, Дорноговь аймгийн УЗХ-ны тэтгэврийн хүмүүсийг өөрсдийнх нь хүсэлтээр СДИ болгодог, тэд сайн дурын үндсэн дээр, итгэл үнэмшилтэйгээр, хариуцлагатай, санаачлагатай ажиллаж, амьдралын арвин туршлагатай, хүлээцтэй, аливаад хандах хандлага зөв байдаг тухай манайхан танилцуулсан юм. 

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа