Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн азийн бүс нутгийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн төлөөлөгчид гамшгийн эрсдлээс хамгаалах, сэргийлэхэд олон нийтийн чадавхийг бэхжүүлэх олон улсын хурлыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Энэхүү сургалтад БНХАУ,БНСУ, Энэтхэг, Макоа, Тайвань, Тайланд, Монгол зэрэг улсын 20 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Эдгээр улсын үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчдөөс гадна Зүүн азийн бүс нутгийн Холбоо, Хорооны төлөөлөгчид ихээхэн ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн.
Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний үр дүнтэй хөтөлбөр хамтын ажиллагаанд тулгуурлан олон нийтийн чадавхийг хэрхэн бэхжүүлэх талаар ярилцсан байна. Зүүн азийн бүс нутагт гамшгийн эрсдэл олонтаа тохиолдох агаад түүнд нэрвэгдэгсэд жилээс жилд нэмэгдэж байна. Ялангуяа байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Аль ч улс үндэстнийг ялгалгүй тохиолдох байгалийн гамшгаас хамгаалах даван туулахад Улаан загалмайн хөдөлгөөн чухал үүрэгтэйг онцолж байв. Тэр дундаа зүүн Азийн бүс нутгийнхан олон нийтийг чадавхжуулахад тодорхой хөтөлбөрөө шинэчлэх, үйл ажиллагаагаа нэгтгэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн чухлыг энэхүү хурал шийдсэн юм. Зүүн Азийн бүс нутгийн нийгэмлэгүүд ч бусад бүс нутгийнхаа бодвол олон нийтийг чадавхжуулахад сул байгаагаа хүлээн зөвшөөрч, илүү сайн ажиллах зорилгоо тодорхойлжээ.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа