Оюутолгой компанийнхан анхны тусламжийн сургалтад суралцлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

     МУЗН-ийн Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрөөс  анхны тусламжийн сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ удаа Оюутолгой компанийн 70-100 хүнээс сонгогдсон 12 ажилтанд   зориулан зохион байгууллаа. Эдгээр ажилтнууд нь  анхны тусламжийг үзүүлэгч буюу  анхны тусламжийг үзүүлэхэд илүү нарийвчлан бэлтгэгдсэн гэсэн үг. МУЗН өмнө нь Оюутолгой компанитай хамтран цусны донорын компанит ажлыг зохион байгуулж байсан юм. Тус компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд МУЗН-тэй хамтран ажилладаг туршлагатай. Цаашид анхны  тусламжийн мэдлэгийг  ээлж дараалан ажилтнууддаа эзэмшүүлэхээр зорьж байна. МУЗН анхны тусламжийн сургалтаар олсон орлого хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулагддаг. Тиймээс  нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавьдаг хувийн хэвшил, төр захиргааны байгууллагууд МУЗН-тэй олон талаар хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж байна.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа