Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Ерөнхий зүйл
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндсэн зарчим дээр суурилсан “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” сэдэвт дунд сургуулийн сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөр нь дэлхийн олон улс оронд амжилттай хэрэгжиж байна. Монгол орны хувьд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмайн Хороо болон Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамтай 2004 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хэрэгжиж байна. 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хичээлийн хөтөлбөрийн үндсэн модулиуд нь 100 орчим дунд сургуульд туршигдсан болно.
“Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” (ХЭЗС) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дунд сургуулиудын сурагчдын дунд “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрийг заах болон суралцах үйл явцыг дэмжих үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулна.
Зорилго:
- “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн сурагч, багш нарын “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрт хандах анхаарал, сонирхлыг дээшлүүлснээр уг хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэд түлхэц өгч, “Олон Улсын Хүмүүнлэгийн Эрх Зүй” (ОУХЭЗ) нь дайны үед хэрхэн аливаа зовлон, шаналалаас урьдчилан сэргийлэх, хүний амь насыг хамгаалах талаар ойлголт өгөхөд оршино.
Зорилт:
- Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуульд “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрийг заах болон сурч эзэмших үйл явцыг дэмжих;
- “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуулиудад удаан хугацаанд тогтвортой нэвтрүүлж, залуучуудын дунд мэдээ, мэдээллийг түгээхэд МУЗН-ийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх;
- Олон Улсын Улаан Загалмай Хороо, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам хоорондын хамтын ажилллагааг нэмэгдүүлэх;
Тэмцээн зохион байгуулах хугацаа:
- 2014 оны 12-р сарын 12-ны өдрөөс оны 2015 оны 1-р сарын 11-ний хооронд материалыг хүлээн авна. (сурагчдын илгээсэн материал болон үнэлгээний хуудасны хамт);
- 2015 оны 1-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод МУЗН-ийн төв байран дээр шагнал гардуулах ёслолыг зохион байгуулна.
Оролцогчдын хүрээ:
- Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 9-11-р ангийн бүх сурагчид хамрагдана.
ТЭМЦЭЭНИЙ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Ангилал:
- Бие дааж эссе буюу зохион бичлэгийн уралдаан
- Гар зургийн уралдаан
- Бүлгээр буюу багаар хийх төслийн уралдаан
- Бие дааж зохион бичлэг бичих
Сэдэв: “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөр – миний амьдралд”
- Монгол Улсын 9 – 11-р ангийн бүх сурагчдад нээлттэй.
- “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрийн үндсэн агуулга дээр үндэслэсэн, Модуль 1 (хөндлөнгийн ажиглагч буюу гэрч), мөн Модуль 2-4 (“Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрийн үндсэн зарчим, хэрэгжүүлэлт болон зөрчил)
- Сурагчид дараах сэдвүүдийн аль нэгийг сонгож ойролцоогоор 500 – 700 үгтэй эссе буюу зохион бичлэг бичнэ. Үүнд:
- Сурагчид өөрийн амьдралаас авсан бодит жишээн дээр хөндлөнгийн ажиглагч буюу гэрч хувь хүний эрхэм чанарыг хэрхэн хамгаалж чадсан талаар, эсвэл;
- “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөр нь тэдэнд амьдрал, хүмүүс болон тулгарч буй асуудлыг хэрхэн өөрөөр харж хүлээн авахад тусалдаг талаар, эсвэл;
- Тэдний бодлоор Олон Улсын Хүмүүнлэгийн Эрх Зүй нь дэлхийн улс орон болон хүмүүст яагаад чухал вэ гэдгийг тайлбарлах;
- Эссе буюу зохион бичлэгийг гараар бичих эсвэл компьютер дээр шивэх боломжтой. (фонтын хэмжээ: 12, үсгийн фонт: ариал)
- Илгээж буй бүх ажил нь сурагчдын өөрийн биеэр бүтээж туурвисан бүтээл байх ёстой бөгөөд хуулбарласан буюу хүний бичсэн зохиолоос хулгайлсан бүтээлийг тэмцээнээс хасах болно.
Шагналууд:
- Нэгдүгээр байр – 1 хүн /гэрчилгээ, 200000 төгрөг/
- Хоёрдугаар байр - 2 хүн /гэрчилгээ, тус бүр 150000 төгрөг/
- Гуравдугаар байр – 3 хүн /гэрчилгээ, тус бүр 100000 төгрөг/
Б. Гар зургийн уралдаан
Сэдэв: “Хүмүүнлэгийн үйлс” болон “Хүний эрхэм чанарыг хамгаалж эрхэмлэх” сэдвээр зурсан зураг илгээнэ.
- Монгол Улсын 9 – 11-р ангийн бүх сурагчдад нээлттэй.
- Тус тэмцээний ангилал “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрийн Модуль 1 болон 5 (хүмүүнлэгийн үйлс ба зөрчилдөөн, мөргөлдөөний үе дэх хүмүүнлэгийн үйлс), мөн Модуль 2 (“Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрийн үндэс) дээр тус тус үндэслэх болно.
- Илгээж буй бүх ажил нь сурагчдын өөрийн биеэр бүтээж туурвисан бүтээл байх ёстой бөгөөд хуулбарласан буюу хүний зурсан зургаас хулгайлсан бүтээлийг тэмцээнээс хасах болно.
Шагналууд:
- Нэгдүгээр байр – 1 хүн /гэрчилгээ, 200000 төгрөг/
- Хоёрдугаар байр - 2 хүн /гэрчилгээ, тус бүр 150000 төгрөг/
- Гуравдугаар байр – 3 хүн /гэрчилгээ, тус бүр 100000 төгрөг/
В. Бүлгээр буюу багаар хэрэгжүүлэх төсөл
Сэдэв: “Бусдад тусалцгаая”
- Монгол Улсын 9 – 11-р ангийн бүх сурагчдад нээлттэй бөгөөд багийн төсөл бүрийг сургуулийн нэг анги эсвэл нэг ангийн сурагчид боловсруулж болно.
- Энэхүү сэдэв нь “Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” хөтөлбөрийн Модуль 1 (хүмүүнлэгийн үйлс) дээр үндэслэнэ.
- Сурагчдаас бүрдсэн багууд дараах зааварчилгааны дагуу боловсруулсан төслүүдээ илгээнэ. Үүнд:
- Өөрийн сургууль буюу нийгмийн бүлэгт хүний амь эсвэл хүний эрэхм чанарыг хамгаалсан бодит жишээ, үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлана.
- Төслийг ойролцоогоор 1000 – 1500 үгэнд багтааж бичнэ. Үүнд:
- Үйл явдлын дэлгэрэнгүй тайлбар;
- Хэзээ, хаана энэхүү үйл явдал болж өнгөрсөн;
- Хэн энэхүү болсон үйл явдлаас ашиг хүртсэн;
- Хэн, хэн оролцож, чухам яг юу болж өнгөрсөн;
- Энэ үйл явдал болж байхад хэн үүнийг хөндлөнгөөс харсан;
- Тухайн үйл явдал нь оролцогчдын хувьд хүний эрхэм чанарыг чухам яаж хамгаалж буюу ялгааг нь гаргаж ойлгуулж чадсан, мөн
- Энэ үйл явдлаас хэн ямар сургамж авсан бэ?
- Энэхүү төсөлд холбогдох фото зураг болон бусад төрлийн цахим дата буюу мэдээлэл оролцуулж болно. Бид оролцож буй сурагчдыг бүтээлч, шинийг сэдэгч байхыг уриалж байна.
- Илгээж буй бүх ажил нь сурагчдын өөрийн биеэр бүтээж туурвисан бүтээл байх ёстой бөгөөд хуулбарласан буюу хүний бичсэн төслөөс хулгайлсан бүтээлийг тэмцээнээс хасах болно.
Шагналууд:
Зөвхөн нэг багийн нэг төслийг шалгаруулна. /гэрчилгээ, 500000 төгрөг/
Зохион байгуулагчид:
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар болон Дунд шатны хороод, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам хамтарч Олон Улсын Улаан Загалмай Хороо (ОУУЗХ) – ны дэмжлэгтэйгээр зохион байгуулна. МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын газрын ажилтан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын ажилтан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны төлөөлөл багтана.
Материал илгээх журам:
Орон нутгаас оролцогчид сургуулиараа дамжуулан тухайн орон нутагт байрлах МУЗН-ийн Дунд шатны хороо уруу илгээнэ. Улаанбаатар хотоос оролцогчид МУЗН-ийн төв байрны 308 тоотод авчирч өгөх буюу дараах хаягаар илгээх боломжтой.
МУЗН-ийн төв байр
Улаанбаатар хот – 210648, Монгол Улс
Утас: 99603229, 99103639
Жич: Илгээж буй материалын хамт илгээгчийн талаарх мэдээлэл агуулсан хуудас хавсаргасан байх ёстойг анхаарна уу. Та бүгдэд ямарваа нэг асуулт, лавлагаа байх тохиолдолд 99603229, 9910 3639 утсаар лавлана уу.