Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд халамжийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор хүний үс засах сайн дурын үйл ажиллагаа боллоо.
Энэхүү арга хэмжээг МУЗН “VIDAL” салонтой хамтран зохион байгуулсан юм. МУЗН-ийн нийслэлийн таван Дунд шатны хороо өөрийн нутаг дэвсгэрт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ядуу өрхийн хүүхдүүд зэрэг эмзэг бүлгийн 100 гаруй иргэдийг хамруулж байна.
“VIDAL” салоны захирал Д.Одонгоо хүмүүнлэгийн үйл ажиллагаанд байнга оролцож, олон зуун хүнийг үсийг үнэ төлбөргүй засч, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж иржээ.
Зураг 1.1 - Д,Одонгоо
Зураг 1.2
Зураг 1.3
Зураг 1.4
Зураг 1.5
Зураг 1.6
Хүмүүнлэгийн төлөө хамтдаа