Олон улсын залуучууд солилцооны хөтөлбөрт Монголын төлөөлөл

Нийтэлсэн өдөр: 2015.02.01, ням



     Жил бүр Японы Токио хотноо уламжлал болон зохиогддог Олон улсын залуучууд солилцооны хөтөлбөрт 4 дэх жилдээ Хүүхэд залуучуудын хөдөлгөөний төлөөлөгчид оролцлоо. 2014 оны 10 дугаар сарын 23-аас 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд арлын Японы Токио, Шимане, Шизуока мужуудад зохиогдсон тус хөтөлбөрт Монгол улсыг төлөөлөн ХЗХ-ий төвийн клубын гишүүн Б.Буянжаргал, О.Хулан нар амжилттай оролцоод ирлээ. Тус арга хэмжээнд Ази, Номхон далайн 19 орны нийт 37 төлөөлөгч оролцсон бөгөөд хоорондоо танилцаж, улс орныхоо сонин содныг хуваалцаж, хүмүүнлэгийн үйлсэд хэрхэн оролцож, татагдаж, юу хийж бүтээж байгаагаа ярилцан, хуваалцахын сацуу Японы улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, их сургууль, дунд сургуулийн оюутан, сурагчдын нэг өдрөөр хамтдаа аялаж, үе тэнгийхнийхээ юу хийж бүтээж байгааг сонирхож, Япон айлд 2 хонож, японы уламжлал, ёс заншилтай танилцан, олон найз нөхөдтэй болж, хэзээ ч мартагдахгүй дурсамжийг өвөртлөөд ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Зураг 1.1 - О.Хулан, Б.Буянжаргал нар

Хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтдаа