Хандивлагчийн бэлэг илч дулааныг бэлэглэлээ

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

     Багануур дүүргийн Улаан Загалмайн Хороо 13 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Татвар төлөгч байгууллагуудын хувьд дүүргийн томоохон гэгдэх аж ахуй нэгжүүд багтдаг бөгөөд жил бүр гишүүн байгууллагуудтай хамтран хөтөлбөрүүдийн хүрээнд тогтмол сургалт сурталчилгаа, үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Бидний үйл ажиллагааг дэмжин гишүүн байгууллагын залуучуудын төлөөлөл болох Багануур ХК-ий ТАМЗХ-ийн засварчин Э.Цогтбаатар хоёр тонн нүүрс, Цагдаагийн хэлтсийн ажилтан Х.Энхцэцэг 50000 төгрөгийн хандив өргөлөө. Э.Цогтбаатарын хандивласан 2 тонн нүүрсийг сайн дурын идэвхтнүүдээ дайчлан шуудайлж,  халамжлуулагч 18 өрх тус бүрт гурван шуудайг олголоо. Өвлийн улирал хаяанд ирсэн эдгээр хүйтэн өдрүүдэд Цогтбаатарын хандивласан нүүрс халамжлуулагчдын маань гэрт илч дулааныг бэлэглэсэн юм.

Х.Энхцэцэгийн хувьд 2013 онд Онцгой гишүүнээр элсэн 2014 оны татвар болох 50000 төгрөгөө хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулан хандивлалаа. Хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүрхээ зориулан дэмжлэг үзүүлсэн Э.Цогтбаатар, Х.Энхцэцэг нартаа талархалаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.