МУЗН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Нийтэлсэн өдөр: 2024.06.07, баасан

МУЗН-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлыг Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа удирдан явуулсан.
Тус хурлаар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр томилох, Зудын хариу арга хэмжээний хүрээнд малчдад хүргүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн мэдээлэл, 2024 оны төсөвт тодотгол хийх, бусад асуудал-ыг хэлэлцлээ.
Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хүүхэд, залуучуудын улаан загалмайн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирыг МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр нийт гишүүдийн 100 хувийн саналаар томилов.
Т.Ням-Очир нь Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд, залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулах, хүнлэг, энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулах үүрэг гүйцэтгэж ажиллана.
Мөн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Зудын хариу арга хэмжээний хүрээнд малчдад олгосон хүмүүнлэгийн тусламжийн мэдээлэл”-ийг хийж, 2024 оны төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг гишүүд хэлэлцэн баталлаа.