Нийтэлсэн өдөр: 2024.06.06, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэг нь 2018 оноос эхлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
Хоёр орны Улаан загалмай нийгэмлэгүүдийн 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд тусгасны дагуу Нүд судлалын мэргэжлийн 10 эмчийг БНХАУ-ын ӨМӨЗО-нд "Хараа зүйн мэргэшүүлэх" нэг сарын сургалтад хамруулж байна.
Монгол Улсаас Сүхбаатар, Хан Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын 1 дүгээр төв эмнэлэг, АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхим, Дархан Уул, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.
Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил эхний 10 эмчийг тус улсад сургасан юм.