"ТӨГС ТИТЭМ" ХХК "ВЕВ АМИН ДЭМ" БЭЛДМЭЛ ХАНДИВЛАВ

Нийтэлсэн өдөр: 2024.06.06, пүрэв

“Төгс титэм” ХХК иас малчдын амьжиргаанд дэмжлэг үзүүлж, мал амьтны дархлааг сайжруулахад зориулж Монголын улаан загалмай нийгэмлэгт 200 ширхэг “ВЕВ амин дэм” био бэлдмэлийг хандивлалаа.
Тус компани нь 2009 оноос эхлэн бүх төрлийн мал амьтанд зориулсан тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн “ВЕВ амин дэм” био бэлдмэлийг үйлдвэрлэн үхэр, адуу, хонь, гахай, тахиа зэрэг мал амьтанд өгч, үзүүлэх үр нөлөөг туршин үзэж, улмаар мал, амьтны дархлааг сайжруулах, эрүүл мэндийг нь хамгаалахад чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болох нь батлагджээ.
Ялангуяа бэлчээрийн хомсдолтой, байгаль, уур амьсгалын өөрчлөлт ихэссэн өнөө цагт эрчимжсэн фермер (саалийн үнээний, гахай, тахианы, тусгай, сонгомол үүлдрийн)-ийн аж ахуйнуудад эрэлт ихтэй байдаг байна.
Энэхүү бэлдмэлийг Төв, Дорнод, Увс аймгийн малчдад хүргэх юм.