ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Нийтэлсэн өдөр: 2024.06.04, мягмар

Гүйцэтгэх үндсэн үүрэг

БайгууллагаМонголын улаан загалмай нийгэмлэг /МУЗН/

Газар: Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газар

Албан тушаал: Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ажилтан (Халдварт бус өвчний асуудал хариуцсан)

ТөрөлБүтэн цагийн

Ажлын байрны зорилго:

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ажилтан нь МУЗН-ийн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд Халдварт бус өвчин, Анхны тусламж, Сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн болон Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн онцгой байдал болон гамшигийн үеийн нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах, ажилтан, сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Гол үүрэг:

  • МУЗН-ийн нийгмийн эрүүл мэнд, халдварт бус өвчний чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүдэд зохицуулагчаар ажиллах;
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах;
  • МУЗН-ийн дунд шатны хороодын ажилтнууд, сайн дурын идэвхтнүүдэд Анхны тусламж, Сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж сурган, чадавхжуулах;
  • Гамшиг, онцгой байдлын үеийн болон эрүүл мэндийн онцгой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах;
  • Японы улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа Анхны тусламж, Сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэгийн сургалт, үйлчилгээг сайжруулах төслийн зохицуулагчаар ажиллах;
  • Үндэсний нийгэмлэгийн Сайн дурын авлагагүй донорын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, цусны донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллах;
  • Дээрх чиглэлүүдээр бусад үндэсний нийгэмлэгүүд, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах;
  • Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын бусад үйл ажиллагаанд оролцон бусад газар хэлтсүүдтэй хамтран ажиллах;

Ажлын байранд тавигдах шаардлага

Тавигдах шаардлага:

  • Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны мэргэжлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  • Хятад хэлтэй бол давуу тал болно.
  • Олны өмнө илтгэл тавих, сургалт удирдах, үг хэлэх чадвартай;

Нэмэлт мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫН ТУЛД: Англи хэл дээрх CV, Cover letter болон дипломын xуулбарыг  хаягаар ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99997716 дугаарын утсаар авах боломжтой. 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарТөрийн болон төрийн бус байгууллага, ОУБ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас77770508
Факс77770508