Нийтэлсэн өдөр: 2024.04.01, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг зудын хариу арга хэмжээний хүрээнд Австралийн Улаан загалмайн нийгэмлэг, БНСУ-ын Засгийн газар, Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн дэмжлэгээр 13 аймгийн 1500 малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа өнөөдөр орон нутагт руу хөдөллөө.
Тодруулбал, энэхүү тусламжийг зуд, хаваржилтын нөхцөл байдал хүнд байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь, Завхан, Өмнөговь, Увс, Ховд, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн 1500 малчин өрхөд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дунд шатны Улаан загалмайн хороогоор дамжуулан хүргэх юм.
Тусламжийн багцад бэлэн мөнгө, малын эрдэст тэжээл, хүнсний багц багтаж байна.