Нийтэлсэн өдөр: 2024.03.25, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөл 2024 оны эхний хурал 03 дугаар сарын 25-ны өдөр боллоо.
Хурлаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Санхүү, бүртгэлийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Худалдан авах ажиллагааны журам зэргийг хэлэлцэн батлуулав.
Мөн Зудын гамшигт өртсөн малчдад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн талаар Удирдах зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээ танилцуулсан юм.