Битүүмжилсэн үнийн санал авах тухай

Нийтэлсэн өдөр: 2024.03.22, баасан
Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх урилга
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ
Хаяг: Төв шуудан, Шуудангийн хайрцаг-537
Улаанбаатар-13, Монгол Улс
Энхтайвны Гудамж, МУЗН Төв байр
Сүхбаатар Дүүрэг
Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь хүмүүнлэгийн тусламж, гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих, орлогын эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлэх зорилготой гарааны/бичил бизнес хэрхэн эхлүүлэх талаарх агуулга бүхий сургалтын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна. 
Сургалтад тавигдах хамгийн бага шаардлага
• 3-с дээш өдрийн туршид үргэлжлэх
• 6-с дээш сургалтын агуулгатай 
• Бичил төсөлд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх боломжтой 
МУЗН нь саналыг зөвшөөрөх, татгалзах бүрэн эрхтэй байх ба үнийн саналыг заавал хүлээн авах үүрэг хүлээхгүй.
Битүүмжилсэн үнийн саналд дараах бичиг баримтыг хавсаргана уу:
1. Аж ахуйн нэгжийн 1 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх үнийн санал, бэлтгэл ажлын хугацаа, сургалт орох нөхцөлийг тодорхой заасан албан бичиг
2. Компанийн танилцуулга
3. Хийж байсан ажлууд, дэлгэрэнгүй танилцуулга
4. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, мэйл хаяг
5. Компанийн сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
6. Үнийн санал ирүүлсэн үйлчилгээг урьд өмнө нь үзүүлж байсан туршлагын талаар 2 байгууллагын тодорхойлолт
7. Татварын тодорхойлолт
Үнийн санал ирүүлэх сүүлийн хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн, 12:00 цаг хүртэл.