АНУ зудын эсрэг хариу арга хэмжээ авахад тусламж үзүүлнэ

Нийтэлсэн өдөр: 2024.02.05, даваа


АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зудын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зудад өртсөн, өртөх эрсдэлтэй малчдад 200,000 ам.доллар буюу 680 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлэх юм байна. Энэхүү тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан Дорнод, Сүхбаатар, Завхан, Төв аймгийн малчдад олгох аж.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь зуд болон байгалийн гамшиг, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах чиглэлээр Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллаж ирсэн билээ.