Нийтэлсэн өдөр: 2024.02.05, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгийн 1900 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүүлэх тул доорх дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Малын эрдэс тэжээлийн багцад дараах бүтээгдэхүүн багтана. Үүнд:
Битүүмжилсэн үнийн саналд дараахь бичиг баримтыг хавсаргана уу:
1. Аж ахуйн нэгжийн барааг нийлүүлэх үнийн санал, нийлүүлэх хугацаа, тээврийн нөхцөлийг тодорхой заасан албан бичиг
2. Компанийн танилцуулга
3. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
4. Барааны патент, шинжилгээний бичиг
5. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, имэйл хаяг
6. Компанийн сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
7. Үнийн санал ирүүлсэн барааг нийлүүлсэн 2 аж ахуйн нэгж, байгууллагатай хийсэн гэрээний хуулбар, хүлээлцсэн акт, тодорхойлолт
8. Татварын тодорхойлолт
9. Бүтээгдэхүүний дээж
Хүлээн авах эцсийн хугацаа:
2024 оны 2-р сарын 15–ны өдрийн 12 цаг 00 минут хүртэл хүлээн авна.
Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр, 300 тоот
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот.
Утас: 77770508