Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх урилга

Нийтэлсэн өдөр: 2024.02.05, даваа

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ

Хаяг: Төв шуудан, Шуудангийн хайрцаг-537

Улаанбаатар-13, Монгол Улс

Энхтайвны Гудамж, МУЗН Төв байр

Сүхбаатар Дүүрэг

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) Хүмүүнлэгийн мөнгөн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хоёр жилийн хугацаатай Зорилтот үйлчлүүлэгчийн данс руу шууд мөнгөн гүйлгээ хийх боломжтой  Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг тендэрт оролцохыг урьж байна.

Санал ирүүлэх хүсэлт, үйл ажиллагааны цар хүрээ, МУЗН-ээс тавих ерөнхий нөхцөл, болон бусад холбогдох хавсралтыг 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийн 9:00 – 18:00 цагийн хооронд авах боломжтой.

Тендерийн баримт бичгийн хүсэлтийг procurementdm@redcross.mn цахим хаягруу Request for FSP (Financial service provider) tender package гэсэн гарчигтай ирүүлнэ үү.

Тендэрт оролцохыг хүссэн байгууллагууд, санал ирүүлэхдээ FSP tender package дахь зааврын дагуу, мэдээллийг хавсаргаж ирүүлнэ. 

Тендерийн баримт бичгийг procurementdm@redcross.mn битүүмжилсан хаягаар авах ба, баримт бичгийг хүлээн авах сүүлийн хугацаа 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18:00 цаг болно. Хүсэлтийг илгээхдээ “FA for FSP_Direct Transfer – RFP_NHQ/FSP/MM/01/2024” гэж хаяглана уу.

МУЗН нь саналыг зөвшөөрөх, татгалзах бүрэн эрхтэй байх ба хамгийн бага үнийн саналыг заавал хүлээн авах үүрэг хүлээхгүй.