БИТҮҮМЖИЛСЭН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Нийтэлсэн өдөр: 2023.12.04, даваа

Монголын улаан загалмай нийгэмлэгийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд цахим сургалтын веб дээр нэмэлт хөгжүүлэлт хийх аж ахуйн нэгж байгууллагыг доор дурдсан тавигдах шаардлагын дагуу битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна. 


АЖЛЫН ДААЛГАВАР

   

   1    

 

   Вэб сайтад видео хичээл нь: 

  • Компьютер, таблет, ipad, android болон iphone гар утас зэрэг төрөл бүрийн төхөөрөмжүүдийн вэб хөтөчийн дэлгэцэнд видео хичээлүүд тохирсон байдлаар харагддаг 
  • Өнгө үзэмж сайтай, ашиглахад хялбар 
  • Админий хувьд удирдахад хялбар 
  • Бүх платформ дээр дизайн хөрвөдөг байх.
   2 

   Хийгдэх ажил: 

  • Вэб сайтад админ хэрэглэгч дурын нэртэй бүлэг үүсгэх ба тэр үүсгэсэн бүлэг дотроо контент буюу видео оруулах засвар өөрчлөлт хийх, шинэчлэх 
  • Дурын үүсгэсэн бүлэг дотор админ хэрэглэгч видео хичээл нэмэхээс гадна гарын авлага, ашигласан материал (PDF,DOCX,PPTX өргөтгөлтэй) зэргийг  нэмж оруулдаг байх
  • Хэрэглэгч нэвтэрч орон тухайн бүлгийн видео хичээлийг үзэхээс гадна гарын авлага, ашигласан материалыг татаж авч болдог байхаар хөгжүүлэх
  • Вэб сайтад сард хэдэн хүн тухайн хичээлийг үзсэн эсэхийг админ хэрэглэгчид харуулдаг байх
  • Вэб сайтад видео болон бусад материалуудыг өгөгдлийн сан руу оруулахад өгөгдлийн сангийн багтаамж өндөр байх
  • Шинэчлэлт, хөгжүүлэлтийн хэсгийн гар авлага бэлдэж өгөх
  • Техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх


Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дараах баримтыг бүрдүүлэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.

Бичиг баримтын жагсаалт:

     1. Компанийн танилцуулга.

     2. Компанийн гэрчилгээний хуулбар.

     3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг.

     4. Үйлчилгээний нөхцөл, үнийн тариф.

     5. Албан бичиг бүхий үнийн санал.

Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 00 минут.

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах хаяг:                                                      

-     Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр-405 тоот.

-     Холбоо барих утасны дугаар: (+976)-77770508, 88303027