Нийтэлсэн өдөр: 2023.11.27, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Хуралд Удирдах зөвлөл, Санхүү, Дүрмийн хорооны гишүүд оролцож, дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулганаас гаргасан Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дүрэм хэрэгжүүлэх журам, Дүрмийн хорооны ажиллах журам, Санхүүгийн хорооны ажиллах журам батлах тухай асуудлыг хэлэлцэж баталсан юм.
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд хамгааллын бодлогыг батлах тухай, гишүүний хураамжийг орлуулан тооцох зэрэг асуудлыг тус тус хэлэлцэж батлав.