Нийтэлсэн өдөр: 2023.11.15, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Үндэсний нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах хүчин чадлыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ерөнхий тавигдах шаардлага:
№ | Бүтээгдэхүүний нэр | Тодорхойлолт, үзүүлэлт | Тоо ширхэг |
1 | Суурин компьютер |
| 5 |
2 | Принтер | Хэвлэх, хувилах, сканнердах 3 үйлдэлт | 5 |
3 | Төмөр шүүгээ |
| 5 |
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
Компанийн танилцуулга;
Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг;
Албан бичиг бүхий үнийн санал /Үнэд НӨАТ багтсан байх, нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдаж, бүтээгдэхүүний танилцуулга болон зургийг хавсаргах/.
Битүүмжилсэн үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 00 минут. Хугацаа хоцорсон тохиолдолд хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр - 300 тоот
Утас: (+976)-77770508