“Цусаа бэлэглэх өдөр”-ийн 104 дэх удаагийн арга хэмжээ боллоо

Нийтэлсэн өдөр: 2023.11.02, пүрэв


Сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тогтмол хугацаанд цусаа өгдөг байнгын донорыг алдаршуулж, урамшуулдаг Сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 104 дэх удаагийн арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд боллоо.  


“Цусаа бэлэглэх өдөр”-ийн 104 дэх удаагийн арга хэмжээг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан бөгөөд “Мөнгөн донор”, “Хүрэл донор”, “Бахархал-10”, “Бахархал-20”, “Бахархал-30”, “Бахархал-40”, тэмдгээр шагнуулсан доноруудыг алдаршуулав.

 

104 дэх удаагийн арга хэмжээний үеэр “Мөнгөн донор” тэмдгээр П.Баттөр, “Хүрэл донор” тэмдгээр Г.Тайванбаатар, “Бахархал-10” тэмдгээр М.Цэцэгдэлгэр, “Бахархал-20” тэмдгээр Б.Одончимэг, Б.Алтантив, П.Баясгалан, “Бахархал-30” тэмдгээр З.Тэмүүлэн нар тус тус шагнуулсан юм. Мөн авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, явуулын цусны станцад ажилласан Залуучуудын улаан загалмайн гишүүдийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нэрэмжит шагналаар шагнаж, урамшуулав.

Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газраас Virtual Reality-Based Disaster Resilience Training буюу Виртуал бодит байдалд суурилсан гамшгийн үеийн бэлэн байдлын сургалтын модулаас газар, хөдлөлт, гал түймрийн талаар мэдлэг, ойлголт өгсөн юм.