Нийтэлсэн өдөр: 2023.10.30, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Монголын улаан загалмай нийгэмлэгийн бодлого, журамд Хамгаалал, жендэр, оролцооны асуудлыг тусгах нь” төслийн хүрээнд “Хамгаалал, жендэр, оролцооны чиглэлээр сургагч багш бэлтгэх” сургалт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд эхэллээ. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар болон Ерөний нарийн бичгийн даргын газрын ажилтан нийт 35 хүн хамрагдаж байна.
Сургалтыг Австралийн Улаан загалмайн Хамгаалал, жендэр, оролцооны асуудал хариуцсан ахлах ажилтан Жэйн Мунро чиглүүлэн ажиллаж байна. Сургалтын гол зорилго нь Хамгаалал, жендэр, оролцооны чиглэлээр цогц мэдлэг олгож, сургагч багш бэлтгэх юм. Сургалтад оролцогчид Хамгаалал, жендэр, оролцооны чиглэлээрх үндсэн ойлголт, Хамгаалал, жендэр, оролцооны чиглэлээрх сургалт зохион байгуулах чадвартай болох мөн ирэх онд Жендэрийн тэгш байдал гэсэн чиглэл рүү илүү анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөх чухал ач холбогдолтой юм.