Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн өдөр: 2023.10.13, баасан


НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1989 оноос жил бүрийн 10 дугаар сарын 13-ныг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү өдрийг 2023 онд дэлхийн улс, орнууд “Fighting inequality for a resilient future” буюу “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгоын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газраас зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” сэдэвт эээ бичлэгийн уралдаан зарласан билээ. Уралдаанд Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймаг, нийслэлийн 9-12 дугаар ангийн хүүхэд залуучууд уралдаанд оролцож, нийт 70 эсээ ирүүлж доорхи сурагчид шалгарсан юм. 

9-10-р анги

1-р байр, Э.Баярмаа-Говь-Алтай аймгийн Баян-Уул сум ЕБС 10А анги. "Хамтдаа хөгжицгөөе".

2-р байр, Д.Ангараг-Оюу-Нийслэлийн БЗД ЕБС-ын 44-р сургууль 9Б анги. "Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдлын эсрэг тэмцэх нь"

3-р байр, С.Урангоо-Нийслэлийн БЗД Эм Ай Ю бүрэн дунд сургууль 10Б анги. "Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдлын эсрэг тэмцэх нь"


11-12 дугаар анги

1-р байр, У.Эгиймаа-Дархан-Уул аймаг 4-р сургуулийн 11Б анги. "Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдлын эсрэг тэмцэх нь"

2-р байр, Ц.Ариунхүслэн-Нийслэлийн БЗД 14-р сургууль 11В анги. "Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдлын эсрэг тэмцэх нь"

3-р байр, Г.Дөлгөөн-Нийслэлийн БЗД Эм Ай Ю бүрэн дунд сургууль 12А анги. "Ядуурал, тэгш бус байдлыг шийдвэрлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулах нь" сэдвээр тус тус байр эзэлжээ.