Улаан загалмайн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн өдөр: 2023.09.27, лхагва

Улаан загалмай Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь 10 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрийн хооронд зохион байгуулагдана. Та бүхнийг шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцохыг урьж байна.

Зорилго:
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээн нь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг олон нийтэд сурталчлан таниулж, оюутан залуусын мэдлэгийг дээшлүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд татан оролцуулахад оршино.

Зохион байгуулагч:
Олон улсын Улаан загалмай хороо
Монголын улаан загалмай нийгэмлэг
Дотоод хэргийн их сургууль
Монгол Улсын Их Сургууль

Бүртгэлийн хугацаа: 
Тэмцээний бүртгэлийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18:00 цаг хүртэл manlaibaatar.o@redcross.mn цахим шуудангаар хүлээж авна.

Холбогдох утасны дугаар - +976-91670011

Тэмцээний удирдамжтай танилцах линк: 

https://mnredcross-my.sharepoint.com/:i:/g/personal/manlaibaatar_o_redcross_mn/EYXJBWKPpf1EnqI_YeLedYUBCdOAhG8WruoT7YbJYMxjYA?e=lJekWu