Битүүмжилсэн үнийн санал авах тухай

Нийтэлсэн өдөр: 2023.09.15, баасан

                                           


Монголын улаан загалмай нийгэмлэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран Азийн хөгжлийн банкны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-ын дэмжлэгтэйгээр “Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлж байна. Төсөлд сонгогдсон өрхүүдэд бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө босгоход нь зориулж техник төхөөрөмж худалдан авах тул нийлүүлэх аж ахуйн нэгж,  төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна.

Иймд доорх чиглэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг сонирхож буй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг урьж байна.

1. Төмөр хийц үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх

2. Барилгын засвар, үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх

3. Үсчин гоо сайханд зориулсан тоног төхөөрөмж нийлүүлэх

 

Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан хаягаас үнийн саналын материалыг эх хувиар авч, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дараах хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 20ы өдрийн 14 цаг

Хариуцсан ажилтантай холбоо барих: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. 205 тоот Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508, 99198411,  munkhtuul.a@redcross.mn