Нийтэлсэн өдөр: 2023.06.06, мягмар
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран Азийн хөгжлийн банкны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-ын дэмжлэгтэйгээр “Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Төсөлд сонгогдсон өрхүүдэд бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө босгоход нь зориулж Ахуйн (Өрхийн) зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах тул ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах санал ирүүлэхийг урьж байна.
1. Хүлэмж, хүнсний ногоо тариалах, боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлэх.
2. Дугуй засвар, авто засварын тоног төхөөрөмж нийлүүлэх
3. Хувцас, гэр ахуйн эдлэл оёдлын тоног төхөөрөмж нийлүүлэх
4. Арьс шир боловсруулах, арьсан эдлэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх
5. Арьсан, эсгий гутал засвар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх
6. Хоол, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх
7. Мужаан, сийлбэр, модон эдлэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх
8. Төмөр хийц үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх
9. Барилгын засвар, үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх
10. Үсчин гоо сайхны тоног төхөөрөмж нийлүүлэх
11.Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн
12.Мал аж ахуй, туслах аж ахуй
13. Гар утас засвар
Аж ахуйн нэгжүүд дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дараах хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
- Байгууллагын танилцуулга, нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг, тоног, төхөөрөмж нийлүүлэх эрх болон холбогдох бичиг баримтын хуулбар
- Ахуйн (Өрхийн) хэрэгцээнд нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт;
- Санал болгож буй барааны каталог, зураг;
- Борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх компанийн Монгол дахь хаяг
Хүсэлт авах сүүлийн хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр
Хариуцсан ажилтантай холбоо барих: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. 205 тоот Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508, 99198411, munkhtuul.a@redcross.mn