Нийтэлсэн өдөр: 2023.05.11, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэг нь хүмүүнлэгийн тусламжийн нөөц бүрдүүлэх зорилгоор доорхи бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуйн нэгжийг битүүмжилсэн үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
4. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/
5. Бүтээгдэхүүний дээж
6. Нэг багц багтах хайрцагны үнийг үнийн саналд оруулсан байна!
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 00 минут
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны гудамж, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Төв байр, 300 тоот.
Утас: 77770508-200