Нийтэлсэн өдөр: 2023.04.18, мягмар
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Олон нийтийн санал хүсэлтийн механизмыг бэхжүүлэх ажлын хүрээнд нийгмийн сүлжээний чатбот меню хөгжүүлэх, видео шторк хийж гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагыг доор дурдсан шаардлагын дагуу үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ерөнхий тавигдах шаардлага:
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дараах баримтыг бүрдүүлэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга
2. Компанийн гэрчилгээ
3. Үйлчилгээний нөхцөл, үнийн тариф.
4. Албан бичиг бүхий үнийн санал.
Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 00 минут.
Баримтыг хүлээн авах хаяг:
- Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр-401 тоот.
- Холбоо барих утасны дугаар: (+976)-77770508, 8007-7114
- Үнийн санал хүлээн авах и-мэйл: nergui.d@redcross.mn