“Олон нийттэй харилцах, ил тод байдыг хангахад сайн дурын идэвхтнүүдийн оролцоо” сургалтаар 310 сайн дурын идэвхтэн бэлтгэнэ

Нийтэлсэн өдөр: 2023.04.24, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй “Олон нийттэй харилцах, ил тод байдлыг хангах аргачлал” төслийн хүрээнд “Олон нийттэй харилцах, ил тод байдыг хангахад сайн дурын идэвхтнүүдийн оролцоо” сургалт зохион байгуулагдаж байна.

  

Сургалтын гол зорилго нь Олон нийттэй харилцах, ил тод байдлыг хангах аргачлал нь олон нийтийн санаа бодлыг судалж, дүн шинжилгээ хийж, иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлын дагуу үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, үр дүнг сайжруулах юм.

 

Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Дунд шатны хорооны 1 арга зүйч, 9 сайн дурын идэвхтэн оролцож байгаа бөгөөд нийт 310 хүн хамрагдах юм. Сургалтын 1-2-р ээлжид Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Багахангай, Налайх дүүрэг хамрагдав. 


Сургалтын 3-р ээлж өнөөдөр 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эхэлж байгаа бөгөөд Архангай, Дундговь Баян-Өлгий, Дорнод, Завхан, Орхон аймгийн улаан загалмайн хорооны арга зүйч, сайн дурын идэвхтэн хамрагдаж байна.

Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн дэргэдэх Сайн дурын идэвхнтий төвийн зохицуулагч О.Билгүүн чиглүүлэн ажиллаж байна.