Эбола

Нийтэлсэн өдөр: 2014.10.30, пүрэв

 

Эбола хэрхэн халдварлах вэ?

Эбола нь хүнд анх  эболагаар  халдвардагдсан амьтны цус, шүүрэл, эд эрхтэн, биеийн шингэнээр дамжсан байна.

Мөн эбола нь халдварлагдсан хүний  гэмтсэн арьс, салстаар гарч байгаа цус, шүүрэл  болон биеийн бусад шингэнээр дамжин  эрүүл   хүнд халдварладаг.

Дээр дурьдсан  халдвартай шингэнүүдээр бохирдсон орны цагаан хэрэглэл зэрэг эд хэрэгслэлээр мөн дамжин халдварладаг.

Халдварлагдсан хүний цус, биеийн шингэн үүнд үрийн шингэн, хөхний сүү зэрэг нь эболагийн вирусыг агуулж байдаг учир эрүүл хүнд  халдварлах аюултай. Жишээ нь эболагаар өвчилсөн хүний биеийн шингэн нь  уг хүн эдгэрснээс хойш 7 долоо хоногийн турш халдварлуулах чанартай байдаг.

Эбола өвчний шинж тэмдэг

Өвчний нууц үе 2-21 хоног үргэлжилдэг. Нууц үе дуусахад өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.  Шинж тэмдэг илрэх хүртэл өвчилсөн хүн  бусдыг  халдварлуулдаггүй. Эхний үед гарах шинж тэмдэг нь гэнэт халуурч эхлэх, ядрах, булчингаар өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх юм.  Үүний дараагаар бөөлжих, суулгах, арьсаар туурах, элэг бөөрний үйл ажиллагаа муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн зарим тохиолдолд гадуур болон дотуур цус алдах ( буйлнаас цус гарах, өтгөн цустай гарах гэх мэт) шинж тэмдэг гарна.

Урьдчилан сэргийлэх

  1. Амьтантай харьцах, ажиллахдаа  хамгаалах хувцас, хэрэгслэлийг өмсөх.
  2. Амьтны гаралтай бүтээгдхүүнийг сайн боловсруулж идэх
  3. Хүнээс хүнд дамжихаас сэргийлэх нь чухал бөгөөд  эболагийн шинж тэмдэгтэй хүнтэй шууд ба шууд бусаар харилцахаас зайлсхийх.
  4. Ялангуяа тэдний биеийн шингэнд болон шингэнээр бохирдсон эд зүйлд хүрэхээс зайлсхийх.
  5. Өвчтнийг асрах үедээ зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэгслэл ашиглах.
  6. Гараа тогтмол савандаж угаах.

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн - Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрөөс боловсруулав.