Үнийн санал ирүүлэх урилга

Нийтэлсэн өдөр: 2023.03.23, пүрэв
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нөөц хөгжүүлэх төслийн хүрээнд бизнес хөгжлийн төв, сургалтын төв, аж ахуйн нэгж байгууллагыг доор дурдсан шаардлагын дагуу үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

Ерөнхий тавигдах шаардлага: 

ЗОРИЛГО: Монголын улаан загалмай нийгэмлэгийн салбар болох Дунд шатны Улаан загалмайн хорооны /Хотын 3 дүүрэг, орон нутгийн 4 салбар/ 7 бизнес төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бизнес менежмент, санхүүгийн менежмент, маркетинг, хүний нөөцийн менежментийн мэдлэг, ур чадварыг төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүдэд олгон 1 жилийн хугацаанд чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээг зохион байгуулах.
ХАМРАХ ХҮРЭЭ: Монголын улаан загалмай нийгэмлэгийн салбар болох Дунд шатны Улаан загалмайн 7 хороо
ХИЙГДЭХ АЖИЛ:
• Хороо тус бүрт 1 жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах
• Багц сургалтын модулийг боловсруулах /Зах зээлийн судалгаа, Төслийн менежмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, удирдлагын менежмент, санхүүгийн менежмент гэх мэт/ 
• Хороо тус бүрийн бизнес төслийн онцлогоос хамаарч ганцаарчилсан зөвлөх үйлчилгээг үзүүлэх
• Үйл ажиллагааны явцын тайланг улиралд 1 удаа, хаалтын тайланг гэрээт ажлыг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан захиалагч талд хүргүүлэх.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дараах баримтыг бүрдүүлэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга
2. Компанийн гэрчилгээ
3. Үйлчилгээний нөхцөл, үнийн тариф. 
4. Албан бичиг бүхий үнийн санал.
Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 00 минут. 
Баримтыг хүлээн авах хаяг:
- Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр-401 тоот.
- Холбоо барих утасны дугаар: (+976)-77770508, 89980173 
- Үнийн санал хүлээн авах и-мэйл: selenge.b@redcross.mn