Битүүмжилсэн үнийн санал авах тухай

Нийтэлсэн өдөр: 2023.03.31, баасан

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ БИТҮҮМЖИЛСЭН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

 

Монголын улаан загалмай нийгэмлэг нь салбар хороодоос тоон болон чанарын мэдээ цуглуулах, нэгтгэх, инфографик болгон дүрслэх болон сайн дурынхан, гишүүд дэмжигчдийн бүртгэлийг нэтгэх зорилготой Дотоод мэдээллийн систем боловсруулах үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах аж ахуйн нэгж байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

  1. Ерөнхий мэдээлэл, тавигдах шаардлага:

Бүтээгдэхүүний нэр

Тавигдах шаардлага

1

Дотоод мэдээллийн систем

  • Хурдан шуурхай ажиллагаатай байх;
  • Бүх платформ дээр дизайн хөрвөдөг байх/responsive веб сайт/;
  • Нууцлалт,хамгаалалт сайтай байх;
  • Хэрэглэгч ашиглахад ойлгомжтой байдлаар дизайн загварчилсан байх/ user friendly/;

2

Ажлын даалгавар

Сайн дурын идэвхтэн /User/:

  • Сайн дурын идэвхтнүүд өөрсдийн бүртгэлээ үүсгэж, хамрагдсан сургалт, үйл ажиллагаагаа бичдэг. Боломжтой бол гэрчилгээний хуулбараа оруулдаг.

Хамрагдсан үйл ажиллагааныхаа тодорхойлолтыг баталгаажуулж, цахимаар авдаг.

Дунд шатны хороо /Sub-admin & User/

  • Сар бүр индикаторуудын дагуу үйл ажиллагааны мэдээллийг оруулдаг.
  • Оруулсан мэдээллийг нэгтгэж хардаг, жил жилээр үр дүнг хардаг.
  • Сайн дурын идэвхтнүүдийн бүртгэл болон оруулсан сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан эсэхийг баталгаажуулдаг.
  • Сайн дурынхны тодорхойлолтыг баталгаажуулдаг.
  • Сайн дурынхны нас, хүйс, төрлийн мэдээлэл, хамрагдсан сургалт, үйл ажиллагааны мэдээллийг хардаг.

Хөтөлбөрийн багууд /Sub-admin & User/

  • Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн мэдээлэл, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрч ажилласан хүний тоог оруулдаг.
  • Дунд шатны хорооны Сар бүрийн мэдээллийг хардаг.
  • Сайн дурынхны Сайн дурынхны нас, хүйс, төрлийн мэдээлэл, хамрагдсан сургалт, үйл ажиллагааны мэдээллийг хардаг.

 

Admin

  • Бүх салбарынсар бүр индикаторуудын дагуу оруулсан үйл ажиллагааны мэдээллийг хянадаг, шалгадаг.
  • Төсөл, хөтөлбөрүүдийн оруулсан мэдээллийг хянадаг, шалгадаг.
  • Бүх мэдээлэл индикаторын дагуу нэгтгэгдэж, хүснэгт, графикаар харагддаг.

Сайн дурынхны Сайн дурынхны нас, хүйс, төрлийн мэдээлэл, хамрагдсан сургалт, үйл ажиллагааны мэдээллийг хардаг, хянадаг

 

Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хаягаар ирүүлнэ.

2. Бичиг баримтын жагсаалт:

  1. Компанийн танилцуулга /Хийж байсан вэб сайт /холбоос/ мэдээлэл хавсаргах/;
  2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
  3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг;
  4. Албан бичиг бүхий үнийн санал.

 

Үнийн саналд дараах мэдээллийг тусгаж нэмэлт баримтуудын хамт     ирүүлнэ үү:

  1. Үнийн санал нь танай байгууллагын албан бланк дээр тамга, тэмдэг бүхий байх;
  2. Ажил гүйцэтгэх хугацааг тусгасан байх;

3. Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минут

 

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах хаяг:                                                 

-Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр

-Холбоо барих утасны дугаар: (+976)-77770508, 88303027, bayanmunkh.s@redcross.mn