Нийтэлсэн өдөр: 2023.03.21, мягмар
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Төлөвлөлт, хяналт үнэлгээ, тайлагналтын цогц тогтолцоог нэвтрүүлэх, хөтөлбөр, үйл ажиллагааны хяналт үнэлгээний систем, тогтолцоог бэхжүүлэх, Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, тайлагналтын цогц бодлого, журам болон мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын заавар, журамтай боловсруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах аж ахуйн нэгж байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ажлын хүрээ:
- Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Төлөвлөлт, хяналт үнэлгээ, тайлагналтын чиглэлээрх бодлогын баримт бичиг, заавар, журмуудыг Монгол хэл рүү орчуулах;
- Орчуулсан бодлогын баримт бичиг, заавар, журмуудыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн одоогийн баримталж буй заавар журамтай харьцуулах, дүгнэлт хийх, бусад баримт бичгүүдтэй уялдуулан сайжруулан боловсруулах;
- Монголын улаан загалмай нийгэмлэгийн Төлөвлөлт, хяналт үнэлгээ, тайлагналтын богино, дунд хугацааны стратеги, төлөвлөлтийг боловсруулах;
- Үндэсний болон орон нутгийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг уялдуулах төлөвлөлт, тайлагналтын нэгдсэн загварыг бэлтгэж, хэрэглэх зааврыг боловсруулах;
- Үндэсний нийгэмлэгийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, явцыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, түншлэгч талуудаар хэлэлцүүлэх;
- Үндэсний болон орон нутгийн хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөр, төслийн Хяналт, үнэлгээний журам, зааврыг боловсруулах;
- Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дотоод тайлагналтын дижитал системийн загварыг боловсруулж, мэдээлэл цуглуулах зааврыг бэлтгэх;
- Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны мэдээлэл, дата менежменттэй холбоотой бодлогын баримт бичиг, заавар, журмуудыг Монгол хэл рүү орчуулах;
- Үндэсний нийгэмлэгийн Мэдээлэл цуглуулах, аюулгүй байдлыг хангах, хадгалах, боловсруулах журам, холбогдох зааврыг боловсруулах;
- Боловсруулсан журам, гарын авлага, баримт бичгүүдийг Үндэсний нийгэмлэгүүдийн бүх түвшний ажилтнуудад танилцуулах, сургах.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг.
4. Үйлчилгээний үнийн тариф
5. Албан бичиг бүхий үнийн санал
Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 00 минут.
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах хаяг:
- Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр
- Холбоо барих утасны дугаар: (+976)-77770508, 86062909
- Үнийн санал хүлээн авах и-мэйл: undram.ch@redcross.mn