Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх урилга

Нийтэлсэн өдөр: 2022.09.19, даваа

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Вэбсайт /redcross.mn/ шинэчлэх ажил хийж гүйцэтгэх, аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
АЖЛЫН ДААЛГАВАР
Вэбсайтын дизайн загвар нь: 
- Компьютер, таблет, ipad, android болон iphone гар утас зэрэг төрөл бүрийн төхөөрөмжүүдийн вэб хөтөчийн дэлгэцэнд тохирсон байдлаар харагддаг байх;
- Өнгө үзэмж сайтай, ашиглахад хялбар; 
- Админы хувьд удирдахад хялбар; 
- Агуулга нь хэрэглэгчдэд ойлгомжтой; 
- Бүх платформ дээр дизайн хөрвөдөг байх.  
Хийгдэх ажил: 
- Вэб сайтын бүтэц, программчлал, дизайнд засвар өөрчлөлт хийх, шинэчлэх; 
- Вэб сайтад контент буюу зураг, видео, хүснэгт, мэдээ мэдээлэл оруулах, засвар өөрчлөлт хийх, шинэчлэх; 
- Вэб сайтыг хайлтын системүүдэд оновчтой нийцүүлэх (SEO - Search Engine Optimization) ;
- Сайтын аюулгүй байдал, ачаалах хурдыг нэмэгдүүлэх зорилгооор код, өгөгдлийн санд optimization хийх, хостын тохиргоог вэб сайтад онцлогт тааруулж өөрчлөх; 
- Вэб сайтын өгөдлийн сан, файлуудыг нөөцлөх, шаардлагатай тохиолдолд сэргээх; 
- Домэйн, хост шилжүүлэх; 
- Техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;  
- Сайтын аюулгүй байдал: SSL сертификат, https холболт, вирусгүй байх;
- Төрөл бүрийн суурин болон зөөврийн төхөөрөмж, үйлдлийн систем, вэб хөтөч програмуудад зохицож ажиллах чадвар;  
- Хөрөнгө арвижуулах зорилгоор Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны iRaiser платформтой холбож, гадаадаас хандив хүлээн авах олон улсын шилжүүлэг хийх боломжийг нэвтрүүлэх; 
- Вэб сайтад сард нийт хэдэн хүн хандсан, аль мэдээллийг түлхүү уншсан зэрэг дата тоон мэдээллийг харах боломжтой байх.  
Ерөнхий мэдээлэл, тавигдах шаардлага: 
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хаягаар ирүүлнэ. 
Бичиг баримтын жагсаалт:
- Компанийн танилцуулга /Хийж байсан вэб сайт /холбоос/ мэдээлэл хавсаргах;
- Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
- Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
- Албан бичиг бүхий үнийн санал /гүйцэтгэж дуусах хугацаа/.
Үнийн саналд дараах мэдээллийг тусгаж нэмэлт баримтуудын хамт ирүүлнэ үү:
- Үнийн санал нь танай байгууллагын албан бланк дээр тамга, тэмдэг бүхий байх;
- Ажил гүйцэтгэх хугацаа.
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 17:00 цаг.   
Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байранд өөрийн биеэр авч ирэх.