Донор элсүүлэгч "Шилдэг байгууллага"-аар Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны Хүүхэд залуучуудын хөдөлгөөний хамт олон шалгарлаа

Нийтэлсэн өдөр: 2023.01.03, мягмар



Цус сэлбэлт судлалын үндэсний төв санаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2015 оноос жил бүрийн 1 дүгээр сарын 03-ны өдрийгЦусаа бэлэглэх Үндэсний өдөрболгосноос хойш 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийн гол зорилго нь цусны донор элсүүлэгч шилдэг хамт олон, хүндэт донор, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж буй доноруудыг алдаршуулж, олон нийтэд цусны донорын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршдог юм. Энэ жилийн Цусаа бэлэглэх Үндэсний өдөр”-өөр Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран сайн дурын, авлагагүй, цусны донорын үйлсийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж, хүндэт доноруудыг алдаршуулав. 


Үүнд;


- Донор хамт олноор Зэвсэгт хүчин жанжин штабын харъяа 326-р анги, Дотоод Хэргийн Их Сургуулийн харъяа "Ахлагчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”. 


- Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч байгууллагаар Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, “Сүү” ХК.


- Донор элсүүлэгч "Шилдэг байгууллага"-аар Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны Хүүхэд залуучуудын хөдөлгөөний хамт олон.


- 2022 оны хамгийн олон өгөлттэй шилдэг донороор 15-16 удаа цус болон, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Ж.Даваадагва, Ц.Отгон нар.


- 10 жилийн хугацаанд цусны донорын үүрэг гүйцэтгэж 150 удаа цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 450 гаруй хүний амь нас аварч “Алтан донор”-оор Г.Цэнд-Аюуш.


- 2014 оноос хойш тогтмол хугацаанд 100 удаа цус болон, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж "Мөнгөн донор"-ын болзол хангасан С.Соддэлгэр.


- Сөрөг бүлгийн цустай Г.Батболд 50 удаа цусаа бэлэглэж “Хүрэл донор”-оор тус тус шалгарлаа.


Мөн хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монголын улаан загалмай нийгэмлэгийн "Нигүүлсэл алтан" медалиар Д.Уранчимэг, "Нигүүлсэл мөнгөн" медалиар Э.Онон, Б.Есүүн, "Шилдэг залуу" медалиар Э.Хүслэнбаяр нар шагнуулсан юм. 


- "Бахархал 10” тэмдгээр залуу донор Д.Сайра.


- “Бахархал 20” тэмдгээр залуу донор Г.Мөнх-Од. 


- “Бахархал 30” тэмдгээр донор О.Батхүү. 


- “Хүндэт донорБ.Уранзул, Б.Хашбат нар “Бахархал 40” “Бахархал 50” тэмдгээр тус тус шагнагдав. Мөн 2022 ондХүндэт донор”-ын болзол хангасан 25 донорт цол тэмдгийн гардууллаа.