ХЭБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулав

Нийтэлсэн өдөр: 2022.11.21, даваа


 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтын ажиллагааны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, осолдогчдод үзүүлэх анхны тусламжийн суурь ойлголт, эрүүл ахуйн чиглэлээр чадавхжуулах зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн ХАБЭА-н асуудал хариуцсан 70 гаруй төлөөлөл оролцов.  Энэ үеэр “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдаанд зам тээврийн салбарын тэргүүн байрт шалгарсан “Улаанбаатар төмөр замын татах хэсэг”-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлага, үйл ажиллагаатай танилцав. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн  Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Эрүүл мэндийн зөвлөх, Анхны тусламжийн  мастер сургагч багш Б.Гантулга осолдогчдод үзүүлэх анхны тусламжийн талаар мэдлэг олгох хичээл удирдан явуулсан юм.