Битүүмжилсэн үнийн санал авах тухай

Нийтэлсэн өдөр: 2022.11.10, пүрэв


Монголын улаан загалмай нийгэмлэг нь хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны хүрээнд доорх дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
4. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/
5. Бүтээгдэхүүний дээж
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 00 минут 
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны гудамж, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Төв байр, 201 тоот.
Утас: 77770508 (Дотуур 201)