Нийтэлсэн өдөр: 2022.10.20, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дунд шатны улаан загалмай хорооны дарга нарт зориулсан нэгдсэн сургалт 2022 оны 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд боллоо. Сургалтын үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үг хэлэв.
Сургалтын зорилго нь Дунд шатны улаан загалмай хорооны дарга нарын аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, Стратеги төлөвлөлт, Удирдах ажилтны харилцаа, хандлага, Үндэсний нийгэмлэгийн цаашид хэрэгжүүлэх зарим бодлого, бодлогын бичиг баримт, төлөвлөлтийг танилцуулж, хэлэлцэх, 2022 оны үйл ажиллагааны хэрэгжилт, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний ерөнхий төлөвлөлтийг хэлэлцэх юм.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Дунд шатны улаан загалмай хорооны дарга, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын удирдах албан тушаалтнууд оролцов.
Сургалтыг Удирдах ажилтны харилцаа, хандлага, багийг амжилттай удирдах нь сэдвээр HR Consulting Firm-ийн сургагч багш Ш.Баярмагнай, Стратеги төлөвлөлт, Байгууллагын зорилго ажилтны зорилгын уялдаа холбоо чиглэлээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын Бизнес зөвлөх С.Мягмаржав, Т.Баярмаа нар удирдан явуулсан юм. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нөөц хөгжүүлэх стратеги боловсруулах, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтний бодлогын төслийн танилцуулга, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Гамшгийн яаралтай тусламжийн сан”-ийн дэмжлэгтэй Үерийн гамшигт хариу арга хэмжээ авах хүмүүнлэгийн хөтөлбөрийн туршлага солилцох уулзалт уулзалт, Аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны тухай чиглэлээр хөтөлбөр, газрын ажилтнууд мэдээлэл өгөв.