Нийтэлсэн өдөр: 2022.10.12, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төв хамтын ажиллагааны хүрээнд цусны донорын мэдээллийн аюулгүйн байдлыг хангах зорилгоор “Цусны донор” аппликейшин хийж, ашиглалтад орууллаа.
Энэхүү цусны донорын аппликейшин нь цусны бүлэг, цус өгөлт, хэдэн хүний амь нас аварсан тоо, дараагийн цус өгөх хугацаа, цусны донорын түүх, цус өгсөн шинжилгээний хариу харах, цус өгөхөөсөө өмнө цусны төвийн албан ёсны асуумж ашиглан өгөх боломжтойгоороо онцлог. Мөн календар дээр цус өгөлтийн тоо, тэмдэглэлт өдрүүдийн мэдээллийг авах, цусны донорын алдаршуулалт зэрэг Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвөөс авдаг мэдээллийг энэхүү аппликейшнээр авах боломжтой болж өгснөөрөө давуу талтай юм.
Донорын хувийн мэдээлэл, эрүүл мэндийн түүхийг мэдээллийн ХУР системийн мэдээлэлтэй харьцуулж байгаа учраас “Цусны донор” аппликейшин ашиглахдаа заавал Цус сэлбэлт судлалын үндэсний төвд өөрийн биеэр очиж, бүртгэлээ баталгаажуулна.
Цусны донорын аппликейшн татах QR код