Нийтэлсэн өдөр: 2022.10.10, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр Короновирусын цар тахлын нөлөөгөөр ажил, орлогогүй болсон, эрхэлж буй бизнес, үйл ажиллагаа нь тасалдсан зорилтот бүлгийн иргэд, бүлгийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, орлогын эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг бэхжүүлэх, бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө босгоход нь зориулж бизнес төсөл болон төслийн санал боловсруулах ур чадвар олгох сургалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна.
Иймээс Бизнес төсөл болон төслийн санал боловсруулах ур
чадвар олгох сургалт зохион байгуулах 2-с дээш жилийн туршлагатай сургалтын
төв, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Байгууллагын нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
2. Албан бичиг бүхий үнийн санал
3. Байгууллагын танилцуулга, сургалтын эрх, бичиг баримтын хуулбар
Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минут
Хариуцсан ажилтантай холбоо барих: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. 205 тоот Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508