Нийтэлсэн өдөр: 2022.10.06, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны дэмжлэгээр Коронавирусын халдварт өртсөн иргэдэд “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” төслийг Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Дорноговь аймаг, Налайх дүүрэгт хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд дэмжлэг үзүүлэн ажиллах “Бэлтгэгдсэн сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалт 2022 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд боллоо. Сургалтад нийт 55 хүн хамрагдав.
Сургалтын гол зорилго нь Бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалд өртөж, урт хугацаанд тусгаарлагдаж, эмчлэгдэж байгаа хүүхэд, зорилтот бүлгийн иргэдэд болон асран хамгаалагчдын сэтгэлзүйн байдлыг үнэлэх, дэмжлэг үзүүлэх, хямралыг зохицуулах, сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын идэвхтнүүд сургалтад хамрагдсанаар “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” чиглэлээр сургагч багшаар бэлтгэгдэж, Коронавируст халдвараар өвчилсөн иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай болох, нас, сэтгэлзүйн онцлогт тохирсон нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чадварт суралцлаа. Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Ахлах ажилтан А.Мөнхтуул нийгэм сэтгэл зүйн дэмжлэг хэрхэн үзүүлэх, гамшиг, халдварт өвчний үе дэх гэр бүлийн сэтгэлзүй, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарах зүйл (Өрхийн айлчлал хийхэд анхаарах зүйлс болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх), Өрхийн айлчлалын аюулгүй ажиллагааны журам, сайн дурын идэвхтний ёс зүй, үүрэг оролцоо сэдвийн дагуу чиглүүлэн ажиллав. Мөн Хувь хүний хөгжлийн институтын захирал М.Алтанцэцэг “Ухаалаг харилцаа Амжилтын эхлэл” сэдвээр лекц уншлаа.
Сургалтын 2 дах өдөр Сайн дурын идэвхтнүүд зорилтот бүлгийн иргэдээс төслийн өмнөх болон дараах судалгааг авах КОБО апплекейшнийг хэрхэн хэрэглэх талаар дадлага ажил хийж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хэмжээнд Нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд үнэлгээ хийв.