Нийтэлсэн өдөр: 2022.09.22, пүрэв
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах ажлын бэлтгэл хангуулах тухай” А/59 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүрэгт 2022 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлага зохион байгуулагдлаа. Энэхүү дадлага, сургууль нь тохиолдож болзошгүй гамшиг ослын үед орон нутаг өөрийн хүчээр иргэдээ авран хамгаалах, тусламж үзүүлэх хариу арга хэмжээ авах, хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах цаашид илүү сайжруулах ач холбогдолтой юм.
Дадлага, сургуульд Сүхбаатар дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын 370 гаруй ажилтан, албан хаагч оролцож, “Новотел хотел” зочид буудалд өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах дууриалган үзүүлэх сургууль, барилга байгууламжаас иргэдийг аюулгүй байр, түр талбайд байршуулах, түр хорогдох жишиг байршилтай танилцах, үерийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага, удирдах бүрэлдэхүүний сорил зэрэг дадлага ажил зохион байгуулсан юм.
Сүхбаатар дүүргийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлагад Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны бие бүрэлдэхүүн Ажиллагааны багт үүрэг гүйцэтгэж, нурангиас осолдогчийг аврах, хорогдох байранд байрлаж буй иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.