Нийтэлсэн өдөр: 2022.09.19, даваа
Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн орнуудын сайд нарын бага хурал Австрал улсын Брисбэн хотноо болж байна. Хурлыг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Австралийн Холбооны улстай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Ази, Номхон далайн бүс нутгийн платформ болох тус хурлыг энэ жил “Хямралаас гамшгийг даван туулах чадавх руу” сэдвийн дор зохион байгуулж байна.
Энэхүү хуралд Монгол Улсаас Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа нар оролцож байна.
Хуралд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар “Уур амьсгалын өөрчлөлт Монголд” сэдвээр танилцуулга, мэдээлэл өгсөн юм. Хуралд 40 гаруй улсын 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.