Нийтэлсэн өдөр: 2022.09.15, пүрэв
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгээр Монголын улаан загалмай нийгэмлэг “ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ийг 2022 оны 6-р сараас эхлэн хэрэгжүүлж, 35 Коуч сонгосон. Уг төслийн хүрээнд Коуч болон хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн нарт зориулсан сургалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болж байна. Сургалтад Азийн Хөгжлийн Банк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Халамжаас хөдөлмөрт”, “Төгсөлтийн аргачлалын” төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 35 коуч, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон 28 хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, Дунд шатны хороодын дарга, арга зүйч нарын 80 гаруй хүн хамрагдаж байна.
Оролцогчид сургалтад хамрагдсанаар сонгогдсон 1520 өрхөд хэрхэн коучинг хийх, өрхүүдэд хийх айлчлал, коучийн харилцаа, хандлага, ёс зүйн талаар мэдээлэл авах бөгөөд өрхийн хавтас бүрдүүлэлтийг хэрхэн хийх, дүүрэг, хороодын ажилтнуудтай хэрхэн хамтран ажиллах талаар цогц мэдээлэл олж авах юм.
Дашрамд дуулгахад, Азийн Хөгжлийн Банк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ”, “ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛЫН” төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон 35 коуч нар нь төсөлд хамрагдах 1520 өрхийг 3 дүүргийн 28 хорооны хүнсний эрхийн бичиг авдаг 4128 өрхөөс сонгохоос нийт 3265 өрхөд айлчлал хийж, өрхийн судалгааг хийж дуусгаад байна.